Тансаг зэрэглэлийн тавилга үйлдвэрлэгч “Retail-Store” ашгийн төсөөллөө буурууллаа
Нийтэлсэн огноо: 2022 оны 07 сарын 01 10:00
Тансаг зэрэглэлийн тавилга үйлдвэрлэгч “Retail-Store” компани сар хүрэхгүй хугацаанд хоёр удаа ашгийн төсөөллөө буурууллаа.
Пүрэв гарагт тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид найман хувиар унасан байна. Хувьцааны ханш нь он гарсаар 56 хувиар унаад байгаа аж. “Retail-Store” компани ашгийн төсөөллөө бууруулснаа моргейжийн зээлийн хүү өсөж, тансаг зэрэглэлийн орон сууцны борлуулалт буурсантай холбон тайлбарлаж байна.
АНУ-ын Холбооны Нөөцийн банк цаашид ч бодлогын хүүг өсгөх төлөвтэй байгаа учир үл хөдлөх хөрөнгийн зах зээл удааширна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Гари Фридман мэдээллээ.
Б.Аззаяа | @AzzayaaB
Холбоо барих: azzaya.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-07-01 10:00
76729
BBJAX