Монголын зэс корпораци: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 49 хувьтай холбоотой хэлцэл нэг шат ахилаа
Нийтэлсэн огноо: 2022 оны 07 сарын 01 10:40
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авч Монголын талд оруулж ирсэн “Монголын зэс корпораци”, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлцэл нэг шат ахилаа.
Эхний хэсгийн нөхөн төлбөр зургаадугаар сарын 30-ны өдөр шилжсэнийг “Монголын зэс корпораци” мэдээлэв. Энэ нь анхны хөрөнгө оруулалтын 14 хувьтай тэнцэж байгааг эх сурвалж онцолж байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авах хэлцэлд 400 сая ам.доллар орчим хөрөнгө зарцуулсан тухай мэдээлэл эхэн үед гарч байсан юм. Ийнхүү 49 хувийг шилжүүлэн авах хэлцлээс хойш 5-6 жилийн дараа Засгийн газартай хийх хэлцэлд ахиц гарч байна.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-07-01 10:40
76733
BBJAX