Монголбанк: 2022 онд эдийн засаг 2.4 хувиар өсөх төлөвтэй байна
2022 онд Монгол Улсын эдийн засаг 2.4 хувиар өсөх төсөөллийг Монголбанкнаас танилцуулаад байна.
Гадаад эрэлтийн төлөв, хилийн хязгаарлалтаас шалтгаалан уул уурхайн салбарын өсөлт 2022 онд удаашрахаар байгаа бол цар тахлын хязгаарлалтууд суларч, дотоод эрэлт сайжирснаар уул уурхайн бус салбарын сэргэлт үргэлжилнэ гэж Төв банк үзэж байна.
2021 оны эхний улиралд 14.8 хувиар өсөж байсан дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд 3.8 хувиар буурсан нь хилийн нөхцөл байдлаас шалтгаалсан уул уурхайн салбарын бүтээгдэхүүний экспортоор тайлбарлагдаж байна.
Харин хоёрдугаар сараас цар тахлын хязгаарлалтыг цуцалж, Монгол Улс хилээ нээсэнтэй холбоотойгоор үйлчилгээний салбар дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтэд 1.1 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлсэн юм. Мөн нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10.2 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь сүүлийн найман улирлын хамгийн тааруу үзүүлэлт болоод байсан юм.
Эдийн засагчдын үзэж буйгаар 2022 онд БНХАУ-ын хил хаалттай, Орос-Украины дайн үргэлжилсэн хэвээр байвал эдийн засагт өсөлт гарах нь эргэлзээтэй хэвээр байгааг онцолж байна.
АмЧам Монголын Гүйцэтгэх захирал О.Адъяа
Эдийн засагч Ч.Хашчулуун
Эдийн засагч Ч.Отгочулуу
З.Энхболор
Холбоо барих: enkhbolor.z@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com