МИАТ ТӨХК: Онгоцны зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж, өмчлөлдөө шилжүүлэн авлаа
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглаж буй "JU-1021" бүртгэлийн дугаартай агаарын хөлгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авлаа.
Агаарын хөлгийн түрээсийн зардлыг ийнхүү барагдуулсантай холбоотойгоор тийзийн үнийг цаашид бууруулна гэж мэдээлэв. Мөн төлбөрийг бүрэн хийснээр ОХУ-аар дамжин өнгөрөхийг хориглосон АНУ-ын хоригт хамаарахгүй болж байгаа нь чухал ач холбогдолтой гэж МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир мэдэгдлээ. Шинэ маршрутаар явснаар шатахууны зардлаас гадна үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэнэ гэдгийг онцолж байлаа.
МИАТ компани 2023 оны хоёрдугаар сард хугацаа нь дуусах АНУ-ын “Exim” банкны баталгаатай зээлийн үлдэгдэл болох 8.15 сая ам.долларыг хугацаанаас нь өмнө төлж барагдуулаад байгаа юм.
"МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com