“Zara”-ийн үүсгэн байгуулагч Торонтод байрлах "Royal Bank Plaza"-ийг $961 саяар худалдаж авна
“Zara” брэндийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Амансио Ортега Канадын Торонто хот дахь “Royal Bank Plaza” цамхгийг 961 сая орчим ам.доллароор худалдан авахаар боллоо.
Энэ нь цар тахал эхэлснээс хойш дэлхийн хэмжээнд хамгийн өндөр дүнгээр борлуулагдсан оффисын зориулалттай барилга болж байна. “Royal Bank Plaza” нь Торонто хотын хамгийн дээд зэрэглэлийн оффисын барилгад тооцогддог. Энэхүү барилгын 14 мянган цонхыг 24 каратын алтаар бүрсэн гэдгээрээ алдартай юм.
“Ortega” сангаас “Royal Bank Plaza”-ийг өнгөрсөн онд худалдахаа зарлажээ. Цар тахлын үед албан байгууллагууд ихэвчлэн ажилтнуудаа гэрээс нь ажиллуулж байснаас оффисын барилгуудын үнэлгээ тодорхой бус болоод байсан юм.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com