XII сард БНХАУ-ын үйлдвэрлэгчийн үнийн өсөлт саарч, 10.3 хувь болжээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 12 15:20
2021 оны 12 дугаар сард БНХАУ-д хэрэглээний үнэ болон үйлдвэрлэгчийн үнийн өсөлт өмнөх сараасаа буурсан байна.
Тухайлбал: үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар өссөн нь шинжээчдийн таамгаас бага дүн боллоо. Энэ нь өмнөх сараас буурсан үзүүлэлт болж байгаа аж. Харин 12 дугаар сард БНХАУ-ын инфляц 1.5 хувь болсон байна. Энэ нь мөн шинжээчдийн таамгаас бага дүн боллоо.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-12 15:20
73899
BBJAX