WTI төрлийн газрын тосны үнэ сүүлийн 2 долоо хоногт 22 хувиар унаад байна
WTI төрлийн газрын тосны фьючерс үнэ баррель нь түр хугацаанд 102 ам.доллароос буурлаа.
Сүүлийн хоёр долоо хоногт газрын тосны үнэ нь 22 хувиар унасныг харвал газрын тосны зах зээл “Bear Market” буюу уналттай зах зээлд шилжсэн гэж хэлж болохоор байна. Хэдий тийм боловч газрын тосны үнэ энэ онд 40 орчим хувиар өсөөд байгаа юм.
“S&P 500 Integrated Oil & Gas” индекс 2022 онд өнгөрсөн оны мөн үеэс 40 орчим хувиар өссөн байна. Мөн зарим шинжээчид газрын тосны үнийг баррель нь 200 ам.доллар хүртэл өсөх боломжтой гэж тооцоолж байгаа аж.
Үүнээс гадна АНУ-д шатахууны үнэ тасралтгүй өссөөр байгаа юм. Газрын тосны үнийг бууруулахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шатахууны татварыг гурван сарын хугацаанд цуцлахыг Конгресст уриалжээ. Мөн боловсруулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж мэдэгдээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден
“Газрын тос олборлогч компаниуд боловсруулах үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Газрын тосны нөөц хангалтгүй байгаа гэдэг худал мэдээлэл. Иймд бид газрын тосны боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэхийн сацуу сэргээгдэх эрчим хүч рүү шилжих бодлогоо хойш тавихгүй. Энэ хоёр зорилтыг хамтад нь хэрэгжүүлэх боломжтой” гэж мэдэгдлээ.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com