“Windows 10”-г удаан хүлээхгүйгээр хэрхэн суулгах вэ
“Microsoft” корпорацийн (MSFT:NASDAQ) “Windows 10” үйлдлийн систем өнгөрсөн лхагва гарагаас эхлэн хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүрч эхэлсэн. Гэхдээ файлны татах хурдыг тогтвортой байлгахын тулд шинэ үйлдлийн системийг татаж авах хүсэлтээ өгсөн хүмүүст урилга хүргүүлэх замаар цаг хугацааг нь зохицуулж байгаа. Одоогийн байдлаар нийт 14 сая компьютерт уг үйлдлийн системийг суулгаад байгаа юм байна. Хэрэв та “Windows 10”-ийг авахаар бүртгүүлсэн ч одоо болтол шинэ үйлдлийн системээ татаж авч чадаагүй байвал дараах аргыг хэрэглэн, түрүүлж татаж аваарай.
Юун түрүүнд юмыг яаж мэдэхэв бүх файл, өгөгдлүүдээ аюулгүй газар хуулж авахыг зөвлөж байна. Хэрэв та “Windows 7” эсвэл “Windows 8.1” үйлдлийн систем хэрэглэж байгаа бол “Windows 10”-ийг татах хуудас руу шууд оч. Хэрэв таны одоо ашиглаж байгаа үйлдлийн систем тань 32-битийнх бол энэ холбоосоор, 64- битийнх бол энэ холбоосоор харгалзах зааварчилгаа буюу “tool”-ийг татаж авна.
Зааварчилгааг татаж дуусаад тус файлаа нээнэ. Эндээс “Upgrade this PC now”-ийг сонго. Таны компьютер “Windows 10” үйлдлийн системийг нэн даруй татаж эхлэх болно. Үйлдлийн системийг татаж дуусмагц танд хувийн файл болон апп-аа хэвээр хадгалах, зөвхөн хувийн файлаа хадгалах, эсвэл юу ч хадгалахгүй санах ойг арчих гэсэн сонголтууд гарч ирнэ. Эндээс та тохирохыг сонгоно.
Компьютерт “Windows 10” суутал хэд хэдэн удаа унтарч асах шаардлагатай. Хувийн тохиргоогоо тааруулсны дараа таны компьютер “Windows 10”-тай боллоо гэсэн үг.
Хэрэв “Windows 10” таалагдахгүй бол “Settings > Update & Security > Go Back to Windows 7 / Windows 8.1” гэсэн замаар хуучин үйлдлийн системээ суулгаж болно.
Г.Ану
Холбоо барих: Anu.G@bloombergtvmongolia.com