“Walt Disney”-ийн “Lightyear” кино 51 сая ам.долларын орлогоор “Jurassic World: Dominion”-ийн араас бичигдлээ
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 20 14:00
“Walt Disney” болон “Pixar” студийн хамтын бүтээл “Lightyear” киноны нээлтийн орлого шинжээчдийн таамагт хүрсэнгүй.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн “Lightyear” киног 76-105 сая ам.долларын орлого олно гэж шинжээчид тооцоолж байсан аж. Харин АНУ, Канадын зах зээлээс 51 сая ам.долларын орлого олж, “Jurassic World: Dominion”-ийн араас бичигдэж байна.
“Lightyear” кино “Pixar” студийн хувьд нээлтийн орлого нь хамгийн бага бүтээл болж байгаа юм. Үүнээс өмнө 2017 онд “Cars 3” кино 53 сая ам.долларын орлого олж байжээ.
Б.Аззаяа | @AzzayaaB
Холбоо барих: azzaya.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-20 14:00
76473
BBJAX