"Volkswagen” хөрөнгө оруулалтаа тэрбум еврогоор танахаар болов
Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани жилийн хөрөнгө оруулалтаа нэг тэрбум еврогоор танах шийдвэр гаргалаа. Энэ нь хорт хийн ялгаруулалттай холбоотой хууль бус үйлдлийн зардлыг бууруулах зорилготой юм байна. Тус компани шинэ автомашины хөгжүүлэлт, үйлдвэрийн засвар үйлчилгээний зориулалтаар энэ онд 17.1 тэрбум еврог төсөвлөөд байжээ. Хэдий тийм боловч ийнхүү 6 хувиар танахаас аргагүй байдал үүсчээ. “Volkswagen” компани 11 сая гаруй автомашинд хууль бус төхөөрөмж суурилуулж, дизель хөдөлгүүрт автомашины хорт хий ялгаруулах хэмжээг санаатайгаар дарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар тус компанийн нэр хүнд огцом унаж, есдүгээр сарын 18-наас хойш зах зээлийн үнэлгээ нь 19 тэрбум еврогоор буурчээ. Гэхдээ “Volkswagen” компанийн удирдлагууд үйл ажиллагаагаа шинэчилж, зах зээлд дахин байршуулалт хийхээ амласан байна. Ингэхдээ "Байгальд ээлтэй брэнд" гэсэн уриаг баримтлах ажээ.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com