“Verizon Communications” инфляцтай уялдуулан интернэт үйлчилгээнийхээ үнийг нэмэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 17 17:40
“Verizon Communications” компани хоёр жилийн дараа анх удаа утасгүй интернэтийн үйлчилгээнийхээ үнийг өсгөлөө.
Ингэснээр хэдэн сая хэрэглэгчдийн сарын үйлчилгээний төлбөр ирэх зургаадугаар сараас эхлэн 1.3 ам.доллароор нэмэгдэх юм байна. Ихэнх бизнесүүдийн адилаар “Verizon Communications” инфляцтай уялдуулан ийнхүү үйлчилгээний үнэд өөрчлөлт оруулахаар болжээ.
“Verizon Communications”-ийн гол өрсөлдөгч “AT&T” компани өнгөрсөн сард сарын төлбөрөө 6-12 ам.доллароор нэмж байсан юм.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-17 17:40
75846
BBJAX