“USB” түлхүүр ашиглан “Dropbox” руу нэвтрэх боломжтой боллоо
Клауд орчинд файл хадгалах үйлчилгээ үзүүлдэг “Dropbox” компани лхагва гарагт хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг сайжруулах томоохон алхам хийлээ. Интернэтээр үйлчилгээ авч байгаа хэрэглэгч аюулгүй байдлаа хангахын тулд хоёр алхамт нэвтрэх системийг ашиглаж байсан бол энэ удаад “USB” оролттой түлхүүр ашиглан “Dropbox” дахь сан руугаа нэвтрэх боломжтой болсон байна.
Ингэснээр хоёр алхамт нэвтрэх систем ашигладаг байсан хэрэглэгчид нууц үгээ оруулаад, гар утсанд мессежээр ирсэн 6 тэмдэгт бүхий кодыг оруулдаг байсан нь өөрчлөгдөж, нууц үг болон “USB” түлхүүрээрээ нэвтрэх юм. Ийм замаар нэвтрэх нь аюулгүй байдлыг улам бүр баталгаажуулна. Учир нь мессежээр авах код болон баталгаажуулаh аппликейшнүүдийг ч хөндлөнгөөс хакердах боломжтой байдаг юм.
Өнгөрсөн 10-р сард “Google” үүнтэй ижил төрлийн үйлчилгээ нэвтрүүлж “USB” түлхүүр гаргаж байсан. Зах зээл дээр аль хэдийн ийм төрлийн олон төхөөрөмж гарсан ч хамгийн түгээмэл нь “Yubico”-ийн 18 ам.долларын түлхүүр байна. Энэ түлхүүр нь “USB” флэшийн жижгэрүүлсэн хавтгай хувилбар болохын дээр голчлон түлхүүрийн оосорноос зүүх зориулалттай байдаг.
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com