UCLA: Тээврийн хэрэгслийн түрээсийн зах зээлийн орлого 2030 он гэхэд 40 хувиар өснө
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 28 15:40
Унаа дуудлага, автомашин, унадаг дугуй түрээс зэрэг үйлчилгээ 2030 онд гэхэд 660 тэрбум ам.долларын орлого олохоор байгааг Калифорнийн их сургуулийн судалгаанаас харж болохоор байна.
Энэ нь 2020 оны үзүүлэлт болох 260 тэрбум ам.доллароос 40 хувиар өссөн үзүүлэлт болохоор байгаа юм. Судалгааны хүрээнд Хойд Америк, Европ, Азийн бүс нутгийн 13 төрлийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, шинэ үйлчилгээнүүд байршлаасаа хамааран хөгжлийн хурд нь өөр өөр байхыг тогтоожээ.
Европын хувьд Азийг цахилгаан автомашины зах зээлээр түрүүлэхээр байгаа бол Ази тив унадаг дугуй, мопед түрээсийн үйлчилгээний зах зээлд тэргүүлэгч болохоор байна.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-28 15:40
76659
BBJAX