TSMC: БНХАУ-ын хөл хорио цахилгаан барааны эрэлтэд сөргөөр нөлөөлж байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 03 сарын 31 16:00
БНХАУ-ын томоохон хотууд хөл хорио тогтоосны улмаас ухаалаг гар утас, компьютер, телевизор зэрэг хэрэглээний цахилгаан барааны эрэлт буураад байгааг “TSMC” компани мэдээллээ.
БНХАУ-ын цар тахлын эсрэг хатуу бодлого цаашид эдийн засагт улам хүндээр нөлөөлөхөөр байгааг дэлхийд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч тус компани онцолжээ. БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг бүрдүүлдэг томоохон хотуудад “коронавирус”-ийн халдварын тархалт эрчимжсэнтэй холбоотойгоор хөл хорио тогтоогоод байгаа юм.
Хөл хорионы улмаас тус улс сар бүр 46 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байна гэж эдийн засагчид тооцоолжээ.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-03-31 16:00
75070
BBJAX