Toyota Motor: "Ford”-ийн бүтээсэн ухаалаг системийг ашиглана
“Toyota Motor” корпораци “Ford Motor”-ийн бүтээсэн ухаалаг автомашины системийг ашиглах болсноо мэдэгдлээ. “Toyota Motor” корпораци “Ford”-ийн “Smart Device Link” нээлттэй платформд тулгуурлаж алсын зайн удирдлага, автомат жолоодлогын системээ хөгжүүлэх юм байна. “Toyota Motor”-ийн албан ёсны мэдээлэлд тусгаснаар аюулгүй байдлын асуудлын улмаас “Apple”-ийн “CarPlay”, “Google”-ийн “Android auto” системийг ашиглахаас татгалзжээ. Эдгээр системүүд нь гар утсыг автомашинтай холбосноор машины өргөн хяналтын дэлгэцийн тусламжтай аппликейшн, программуудыг ашиглах боломж олгодог байна. Дэлхийд тэргүүлэгч автомашины компаниуд ийм хэлэлцээр байгуулах болсон нь шинэхэн тоглогчид болох “Apple”, “Google”-д зах зээлээ алдахаас эмээж байгаатай холбоотой гэж шинжээчид дүгнэжээ. “IHS”-ийн тооцоолсноор технологийн компаниудын бүтээсэн автомашины ухаалаг хяналтын дэлгэцийн борлуулалт 2021 он гэхэд 18 тэрбум ам.доллараас давах юм.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com