“Toyota Motor” ашгийн төсөөллөө бууруулснаар хувьцааны ханш нь 5.9 хувиар уналаа
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 12 11:20
“Toyota Motor” компани бүтэн жилийн үйл ажиллагааны ашгийн төсөөллөө 18.4 тэрбум ам.доллар болгон буурууллаа.
Харин шинжээчид тус компанийг 26 тэрбум ам.долларын ашиг олно гэсэн төсөөлөлтэй байжээ. “Toyota Motor” ашгийн төсөөллөө бууруулснаар хувьцааны ханш нь 5.9 хувиар буурсан байна. Энэ нь сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд хамгийн өндөр дүнгээр буурсан үзүүлэлт боллоо. Сүүлийн саруудад “Toyota Motor”-ийн борлуулалт хурдацтай нэмэгдсэн аж.
Түүнчлэн иений ханш огцом унасан нь тус компанийн олон улсын зах зээлээс олох орлого нэмэгдэхэд нөлөөлж байна.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-12 11:20
75741
BBJAX