Toyota: Хиймэл оюун ухаан, робот хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулна
Японы “Toyota” компани хиймэл оюун ухаан, робот хөгжүүлэлтийн чиглэлээр судалгааны компани байгуулж, таван жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн байна. Шинэ компани нийт 200 гаруй ажилтантай байхаас гадна албан ёсны үйл ажиллагаа 2016 оны нэгдүгээр сараас эхлэх товтой байгаа ажээ. “Toyota”-ийн Ерөнхийлөгч Акио Тоёодагийн мэдээлснээр эхний судалгааны төвийг Стэнфорд их сургуулийн ойролцоо байгуулахаар төлөвлөсөн байна. Харин дараагийн төвийг Массачусетсийн Технологийн институтын дэргэд байгуулах аж. Автомашины салбарт “Google”, “Apple” тэргүүтэй технологийн компаниуд орж ирснээр автомашин үйлдвэрлэлд гүйцэтгэх програм хангамжийн үүрэг нэмэгдэх болсон юм. Тиймээс салбарын томоохон тоглогчид Цахиурын хөндийд өөрийн гэсэн орон зайг бий болгохоор өрсөлдөх болоод байна.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com