TMK Energy: Хайгуулын ажил 100 хувийн амжилттай үргэлжилж байна
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд метан хийн хайгуул хийж буй “TMK Energy” компанийн хайгуулын ажил 100 хувь амжилттай үргэлжилж байгааг тус компани мэдээллээ.
Өөрөөр хэлбэл зүүнээс баруун тийш сунасан зургаан км зайд өрөмдсөн гурван цооногоос гурвуулангаас нь метан хийн өндөр агуулгатай, зузаан нүүрсний судлууд илрүүлээд байна.
Хамгийн сүүлийн байдлаар компани “Snow Leopard-03” цооногийн дээд давхаргаас 47 метр зузаан хийтэй нүүрс илрүүлжээ. Нүүрсний цөмөөс хийн дээж авч, шинжилгээнд өгөхөд метаны агуулга их байх магадлал өндөр байна. Цооногийг газрын гүнд 650 метр хүртэл өрөмдөхөөс одоогийн байдлаар 318 метр хүртэл өрөмджээ.
Хайгуулын ажлын явцаа мэдээлсний дараа “TMK Energy” компанийн хувьцааны ханш 10 хувиар өссөн байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com