“Tiffany & Co” 150 жилийнхээ ойн хүрээнд 128 каратын очир эрдэнийг олонд толилуулав
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 10 13:40
Тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн “Tiffany & Co” брэнд 150 жилийн ойн баяраа Лондон хотод тэмдэглэж байгаа бөгөөд энэ хүрээнд “Saatchi” галерейд “Vision and Virtuosity” үзэсгэлэн зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд “Tiffany and Co”-ийн архиваас 400 гаруй гоё чимэглэл, үнэт эдлэлийг дэлгэн үзүүлж байгаа аж. Тухайлбал: Лэди Гага, Бейонсе нарын хэрэглэж байсан 128 каратын очир эрдэнийн зүүлт, Одри Хепберний тоглосон “Breakfast at Tiffany's” киноны эх хувь зэрэг багтжээ.
Тансаг зэрэглэлийн зах зээлд дэлхийд тэргүүлэгч “LVMH” компани “Tiffany & Co” брэндийг хоёр жилийн өмнө 16 тэрбум ам.доллароор худалдан авч байв.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-10 13:40
76289
BBJAX