"Thoma Bravo” компани “Ping Identity”-ийг $2.8 тэрбумаар авна
Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 04 12:00
АНУ-ын хөрөнгө оруулалтын “Thoma Bravo” компани программ хангамжийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Ping Identity” компанийг 2.8 тэрбум ам.доллароор худалдан авахаар боллоо.
Хэлцлийн хүрээнд “Ping Identity”-ийн нэгж хувьцааг 28.50 ам.доллароор үнэлж байгаа аж. Хэлцэл энэ оны эцэс гэхэд бүрэн эцэслэгдэх юм байна. Дээрх мэдээлэл гарснаар “Ping Identity” компанийн нэгж хувьцааны ханш 60 хувиар өсөөд байна.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-08-04 12:00
76829
BBJAX