TASS: Украины Херсон муж ОХУ-д нэгдэх хүсэлт гаргахаар төлөвлөж байна
ОХУ-ын хяналтад байгаа Украины Херсон мужийн захиргаа ОХУ-д нэгдэх хүсэлтээ Ерөнхийлөгч Владимир Путинд гаргахаар төлөвлөж байна гэж “TASS” агентлаг мэдээллээ.
Энэ нь ОХУ хяналтдаа авсан газар нутгуудаа өөртөө нэгтгэхээр зорьж магадгүйг харуулж байна. Түүнчлэн үүний нөлөөгөөр аль хэдийн зогсонги байдалд ороод буй энхийн хэлэлцээрийг талууд орхих эрсдэлтэй байгаа юм. Түүнчлэн Кремлийн албан тушаалтнууд Херсоны ойролцоох Донецк болон Луганскийн бүс нутгийг мөн ОХУ-д нэгтгэхээр төлөвлөж байна гэж “Bloomberg” мэдээллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн тусгай ажиллагааг эхлүүлэхээсээ өмнө дээрх бүс нутгуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байсан юм.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com