“TAG Heuer" ухаалаг бугуйн цагны үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ
Швейцарийн “TAG Heuer” брэнд эрэлт, хүсэлт их байгаатай холбоотойгоор ухаалаг бугуйн цагны үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэж тус компанийн толгой компани болох “LVMH” мэдээллээ. Одоогийн байдлаар “TAG Heuer” долоо хоногт 1200 ухаалаг цаг үйлдвэрлэж байгаа аж. Энэ тоог ирэх саруудад нэмэгдүүлж, 2000-д хүргэх юм байна. Түүнчлэн дэлгүүрүүдийн эрэлтийг дэмжих үүднээс ирэх 5, 6 дугаар сар хүртэл ухаалаг бугуйн цагаа цахимаар худалдахгүй байхаар шийджээ. “Apple” компани ухаалаг цагаа танилцуулснаас хойш тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгчдээс цөөн хэдэн компани хариу арга хэмжээ аваад байгаа юм. Тухайлбал “TAG Heuer”-ийн хувьд “Google”, “Intel”-тэй хамтран 1500 ам.долларын үнэтэй цаг гаргаад байна. Тус компанийн бүтээгдэхүүний жагсаалтад хоёр жилийн дотор алт, очир эрдэнийн чимэглэлтэй ухаалаг гар утасны загварууд нэмэгдэж магадгүй байгаа ажээ.
Д.Хаш-Эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com