SXCoal: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр эхэлсэн
Нийтэлсэн огноо: 2022 оны 03 сарын 16 09:20
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын үйл ажиллагаа эхлэх дөхөж байна. Эрээний хилийн боомт хүртэлх зүгшрүүлэх тээвэр гуравдугаар сарын таванд эхэлж, хоёр удаагийн тээвэр хийгдээд байгаа аж.
Нийт 6400 тонн “Оюутолгой”-ийн зэсийн баяжмалыг Эрээний боомт хүртэл тээвэрлэжээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 2019 оны тавдугаар сард эхэлж байсан юм.
Төмөр зам ашиглалтад орсноор ойролцоох 30 км радиуст байгаа Хармагтай, Цагаан суварга, Манлай зэрэг зургаан тэрбум төгрөгийн нөөцтэй ашиглалтын лиценз бүхий хайгуулын ордуудад ч эерэг нөлөөтэй аж.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-03-16 09:20
74773
BBJAX