SXCoal: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам 2022/VII сард ашиглалтад орох төлөвтэй
Нийтэлсэн огноо: 2021 оны 12 сарын 20 11:20
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам 2022 оны долоодугаар сард ашиглалтад орно гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.
Төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 15 сая тонн ачаа бараа тээвэрлэх хүчин чадалтай болох юм байна. Бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар 97.6 хувьтай явагдаж байгаа аж.
Монгол Улс хөрш орнуудтайгаа худалдаагаа нэмэгдүүлэх зорилгоор томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-12-20 11:20
73451
BBJAX