“Sumitomo Mitsui Financial” компани “SBI Holdings”-ийн 10 хувийг авахаар тохиролцов
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 24 13:40
“Sumitomo Mitsui Financial Group” компани “SBI Holdings”-ийн 10 хувийг авахаар тохиролцлоо. Ингэснээр Японы тэргүүлэх санхүүгийн фирмүүдийн уялдаа холбоо бэхжих аж.
Талууд дижитал үйлчилгээнд төвлөрөн ажиллахаар зорьж байгаагаа мэдээлсэн байна. Японы хамгийн том онлайн брокерын “SBI Holdings” компани “Sumitomo Mitsui Financial Group”-д 10 хувиа худалдсанаар 583 сая ам.доллар татан төвлөрүүлэхээр байгаа аж.
Хэлцлийн хүрээнд “Sumitomo Mitsui Financial Group” нэгж хувьцаагаа 2950 иенээр үнэлжээ.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-24 13:40
76593
BBJAX