“Subaru” цэнэг хураагуурын багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлд $1.9 тэрбумыг зарцуулна
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 12 16:20
Японы автомашин үйлдвэрлэгч “Subaru” компани цэнэг хураагуурын багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлд ирэх таван жилийн хугацаанд 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
Түүнчлэн Гунма муж дахь үндсэн үйлдвэртээ цахилгаан автомашин үйлдвэрлэх шугам байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү үйлдвэрийн шугам 2027 оноос ажиллаж эхлэхээр байгаа аж. “Subaru” компани "2030 он гэхэд дэлхий даяар хийх борлуулалтынх нь 40 хувийг цахилгаан автомашин эзэлнэ" гэж мэдээлсэн байна.
Тус компани энэ санхүүгийн жилд борлуулалтын орлого нь 1.5 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-12 16:20
75757
BBJAX