Steppe Gold: Алтны үйлдвэрлэл II улиралд 10,400 унц хүрэх төлөвтэй
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 28 15:20
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Steppe Gold”-ийн гарган авсан алтны хэмжээ зургаадугаар сард 3200 унц байх төлөвтэй гэж тус компани мэдээллээ.
Харин II улиралд ойролцоогоор 10 мянга 400 унц болно гэж тооцоолсон байна. Тус компани шаардлагатай бодис, бараа материалын татан авалтаа хийснээр 2022 он дуустал сар бүр үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн III улиралд үйлдвэрлэл нь илүү нэмэгдэж, 15 мянган унц алт гарган авна гэж тооцоолжээ.
Үүнээс гадна “Steppe Gold” компани “Уудам хөндий” төслийн талбайдаа хайгуулын кемп байгуулсан байна. Ойрын хугацаанд хайгуулын ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-28 15:20
76658
BBJAX