“SSW Partners” охин компаниа худалдана
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 24 14:00
Хөрөнгө оруулалтын “SSW Partners” компани өөрсдийн эзэмшилд байдаг автомашины аюулгүй байдлын систем нийлүүлэгч “Veoneer” компанийг худалдахаар хэлэлцэж байна.
“SSW Partners” хэлцэл хийх бэлтгэл ажлын хүрээнд санхүүгийн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байгаа аж. Худалдаалах үйл явц ирэх саруудад эхлэх төлөвтэй байна. “SSW Partners” энэхүү бизнесээ ганцхан худалдан авагчид худалдах эсвэл хоёр хэсэгт хуваан зарахаар төлөвлөж байгаа ажээ.
2021 оны наймдугаар сард “SSW Partners” компани “Qualcomm” компанитай хамтран “Veoneer”-ийг 4.5 тэрбум ам.доллароор худалдан авч байсан юм.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-24 14:00
76594
BBJAX