“SpaceX” ӨАБНУ-д үйлдвэрлэсэн нано хиймэл дагуулуудаа сансарт хөөргөнө
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 14 11:40
Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маскийн “SpaceX” компани “Transporter-3” хөтөлбөрийн хүрээнд өөрийн төрсөн улс ӨАБНУ-д үйлдвэрлэсэн нано хиймэл дагуулуудаа тойрог зам руу хөөргөхөөр төлөвлөж байна.
Хиймэл дагуулуудыг энэ баасан гарагт АНУ-аас хөөргөхөөр төлөвлөжээ. Энэхүү хөтөлбөрт 100 гаруй сансрын хөлөг багтаж байна.
Өмнөд Африкт үйлдвэрлэгдсэн хиймэл дагуулуудыг 525 километрийн өндөрт дэлхийн доод Орбитод байршуулна. Эдгээрийг АНУ-ын далайн эргүүдийг хянахад ашиглах юм байна.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-14 11:40
73950
BBJAX