“Sony” 2022 онд “Playstation 4”-ийн үйлдвэрлэлийг үргэлжлүүлнэ
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 12 17:00
“Sony” компани 2022 онд “Playstation 4”-ийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхээр боллоо. Энэ нь дэлхий даяар үүссэн хагас дамжуулагчийн хомсдолоос шалтгаалан “Playstation 5”-ийн үйлдвэрлэл буурсантай холбоотой юм байна.
Өнгөрсөн онд тус компани “Playstation 5”-ийн үйлдвэрлэл эхэлснээр “Playstation 4”-ийг үйлдвэрлэхээ зогсоохоор төлөвлөж байгааг эх сурвалж мэдээлж байсан юм. “Playstation 4”-ийг үйлдвэрлэхэд харьцангуй хуучны чип ашигладаг байна.
Мөн үйлдвэрлэлийн өртөг бага тул шинэ загвартай харьцуулахад хэрэглэгчдэд илүү хямдхан сонголт болж байгаа аж.
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-12 17:00
73905
BBJAX