“SenseTime”-ийн хувьцааны ханш унаснаар БНХАУ-ын тэрбумтны хөрөнгө $2.3 тэрбумаар буурав
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 30 15:40
“Softbank”-ийн хөрөнгө оруулалттай БНХАУ-ын хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэгч “SenseTime” компанийн хувьцааны ханш 51 хувиар уналаа.
Энэ нь IPO хийснээс хойш арилжаалагдаагүй тусгаарласан хувьцааг чөлөөлж байгаатай холбоотой аж.
“SenseTime”-ийн хувьцааны ханш огцом унаснаар тус компанийн хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Тан Шиаоуны хөрөнгө 2.3 тэрбум ам.доллароор буурчээ. Одоогоор түүний хөрөнгө 2.9 тэрбум ам.доллар орчим байгааг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
Ингэснээр БНХАУ-ын тэрбумтан дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхмийн жагсаалтаас хасагдаж байгаа аж.
Б.Аззаяа | @AzzayaaB
Холбоо барих: azzaya.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-30 15:40
76718
BBJAX