“Saudi Aramco” худалдааны бизнесийнхээ хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөж байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 18 11:20
Газрын тосны олборлолтоор тэргүүлэгч “Saudi Aramco” компани худалдааны бизнесийнхээ хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ.
Газрын тосны үнэ эрчимтэй өсөж буй үед энэ нь 2022 оны хамгийн том IPO-нуудын нэг болж магадгүй байна. Тус компани “Goldman Sachs”, “JPMorgan Chase” болон “Morgan Stanley” зэрэг банкнууд зөвлөхөөр хамтарч ажиллах гэж байгааг мэдээллээ.
“Saudi Aramco” худалдааны бизнесийнхээ 30 хувийг олон нийтэд санал болгохоор төлөвлөж байгааг эх сурвалж онцолж байна. Ингэснээр “Saudi Aramco”-ийн худалдааны охин компани “Aramco Trading”-ийнх нь үнэлгээ 30 тэрбум ам.доллар хүрэхээр байгаа ажээ.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-18 11:20
75856
BBJAX