“Saudi Aramco”-ийн зах зээлийн үнэлгээ $2.4 их наяд болж, “Apple”-ийг гүйцэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 12 12:00
Саудын Арабын Төрийн өмчит “Saudi Aramco” компанийн зах зээлийн үнэлгээ 2.4 их наяд ам.доллар болж, “Apple”-ийг ардаа орхилоо.
Өөрөөр хэлбэл “Apple” компанийн зах зээлийн үнэлгээнээс 10 тэрбум ам.доллароор давж байна. Ийнхүү тус компани 2020 оноос хойш анх удаа эргэн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо.
ОХУ, Украины дайны улмаас газрын тосны үнэ баррель нь 139 ам.доллар буюу сүүлийн 14 жилийн дээд түвшинд хүрээд байсан юм. Ингэснээр энэхүү салбарын компаниудын ашиг оны эхний улиралд дээд түвшинд хүрээд байна.
“Saudi Aramco” компанийн цэвэр ашиг 2021 онд хоёр дахин өсөж, 110 тэрбум ам.доллар болжээ.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-12 12:00
75745
BBJAX