“Samsung Electronics”, “Intel”-ийн удирдлагууд чипийн салбарын хамтын ажиллагааг хэлэлцэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 31 14:40
“Samsung Electronics” компанийн дэд Ерөнхийлөгч И Жэ Ён "Intel"-ийн Гүйцэтгэх захирал Пэт Гелсингертэй чипийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ.
Компаниудын удирдлагууд дараагийн үеийн санах ойн чип хөгжүүлэхээс эхлээд компьютер, ухаалаг гар утасны салбарт хамтран ажиллах боломж бололцоог судлах талаар ярилцсан гэж эх сурвалж мэдээлэв.
Дээрх компаниуд “Samsung Electronics”-ийн санах ойн чипийн модулиудыг “Intel”-ийн процессоруудад нийцүүлэхээр хамтран ажиллаж байгаа аж.
2021 онд “Samsung Electronics” хагас дамжуулагчийн борлуулалтаараа “Intel”-ийг гүйцэж, зах зээлд тэргүүлэх байр сууриа бататгаж байсан юм.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-31 14:40
76098
BBJAX