“Samsung Electronics” ухаалаг гар утасны зах зээлд дахин тэргүүлж эхлэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 02 11:40
I улиралд “Samsung Electronics” компани ухаалаг гар утасны нийлүүлэлтээр “Apple”-ийг гүйцсэнээр, зах зээлд тэргүүлэгч байр сууриа эргүүлэн авлаа.
Тайлант хугацаанд “Samsung Electronics” компани дэлхий даяар 74 сая нэгж ухаалаг гар утас нийлүүлжээ. Энэ нь өмнөх улирлаас долоон хувиар, өмнөх оны мөн үеэс гурван хувиар өссөн үзүүлэлт боллоо. Тус компани дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн 23 хувийг бүрдүүлж байгаа юм.
Харин “Samsung Electronics”-ийн гол өрсөлдөгч “Apple” компани зах зээлийн 18 хувийг бүрдүүлж байна. Оны эхний улиралд “Apple” 59 сая нэгж ухаалаг гар утас зах зээлд нийлүүлжээ.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-02 11:40
75528
BBJAX