“Samsung”-ийн үйл ажиллагааны ашиг 80 хувиар өслөө
БНСУ-ын “Samsung” компанийн үйл ажиллагааны ашиг III улиралд 80 хувиар огцом өсч, 7.3 их наяд вонд хүрлээ. Ийнхүү таамгаас давсан сайн дүн үзүүлэхэд воны ханш суларч, хилийн чанад дахь орлого нэмэгдсэн нь нөлөөлжээ. Ухаалаг гар утасны зах зээл дэх хувь хэмжээгээ алдаж эхэлсэнтэй холбоотойгоор “Samsung” нь чип, дэлгэц үйлдвэрлэлийн салбарт илүү анхаарах болсон байна. Тиймээс ам.доллараар илэрхийлэгддэг эдгээр сэлбэг хэрэгслийн үнэ санхүүгийн үзүүлэлтэд том дэмжлэг болсныг тус компанийн удирдлагууд онцолж байна. “Samsung”-ийн зүгээс цэвэр ашиг болон салбар нэгжүүдийн борлуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллээ. Энэ сарын эцэст танилцуулах товтой байгаа аж. Гэхдээ тайлант хугацаанд ухаалаг гар утасны борлуулалт 24 хувиар харин хагас дамжуулагчийн нэгжийн орлого 54 хувиар өсч, 3.5 их наяд вонд хүрсэн гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлээд байгаа юм.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com