“Samsung” борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор БНЭУ-д зээлийн хөтөлбөрөө эрчимжүүлнэ
Нийтэлсэн огноо: 2022 оны 04 сарын 04 16:00
“Samsung” компани дэлхийн хоёр дахь томоохон ухаалаг утасны зах зээлтэй БНЭУ-д ухаалаг гар утасны борлуулалтаа нэмэгдүүлэхээр зээл олголтыг эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Тус компани гурван жилийн өмнөөс хэрэглээний зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа юм. “Samsung" компани "Finance+” зээлийн үйлчилгээгээрээ дамжуулан сард таван тэрбум рупи буюу 65.8 сая ам.долларын борлуулалт хийжээ. Мөн ухаалаг гар утасны төлбөрөө хэсэгчлэн төлөх боломжийг худалдан авагчдад олгох юм.
Цаашид энэхүү хөтөлбөрийг эрчимжүүлснээр БНЭУ-д “Samsung”-ийн борлуулалт хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.
Ж.Эрдэнэчулуун | @erdenechuluunJ
Холбоо барих: erdenechuluun.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-04-04 16:00
75110
BBJAX