Rivian Automotive: Энэ онд 25,000 нэгж автомашин үйлдвэрлэх төлөвлөгөө өөрчлөгдөөгүй
Нийтэлсэн огноо: 2022 оны 05 сарын 12 15:00
Нийлүүлэлтийн сүлжээний доголдол үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгаа ч “Rivian Automotive” компани энэ онд 25 мянган цахилгаан автомашин нийлүүлэх төлөвлөгөө хэвээр байгаа гэж мэдэгдлээ.
Лхагва гарагт “Rivian Automotive” өнгөрсөн оны есдүгээр сард үйлдвэрлэлээ эхэлснээс хойш 5000 гаруй нэгж автомашин үйлдвэрлээд байгаагаа мэдээлсэн юм. Түүнчлэн тус компани энэ оны эхний улиралд нийлүүлэлтийн доголдлын улмаас үйлдвэрлэл түр зогссон ч 2500 гаруй нэгж автомашин үйлдвэрлэсэн байна.
“Rivian Automotive” өнгөрсөн улиралд 1200 орчим автомашин борлуулжээ.
Ж.Эрдэнэчулуун | @erdenechuluunJ
Холбоо барих: erdenechuluun.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-05-12 15:00
75751
BBJAX