“Rivian Automotive”-ийн хувьцааны ханш 17 хувиар уналаа
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Rivian Automotive” компанийн хувьцааны ханш 17 хувиар уналаа.
Энэ нь “Ford Motors” компани “Rivian Automotive”-д эзэмшдэг найман сая нэгж хувьцаагаа зах зээлийн ханшаас доогуур үнээр зарах гэж байна гэсэн мэдээлэл гарсантай холбоотой аж.
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Ford Motors” компани “Rivian Automotive”-ийн хувьцааны 12 хувийг буюу нийт 102 сая гаруй нэгж хувьцааг эзэмшдэг. Өнгөрсөн онд “Rivian Automotive” компани IPO хийснээр зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум ам.доллар хүрч, “Ford Motors” болон “General Motors”-ийг үнэлгээгээрээ давж байсан аж.
Харин тус компанийн шинэ загвараа танилцуулах хугацаа хөрөнгө оруулагчдын тооцоолсноос удааширч эхэлснээр хувьцааны ханш нь унаад байгаа юм.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com