“Rivian”-ийн хувьцааны ханш уналаа
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 06 14:00
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Rivian” компанийн хувьцааны ханш өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр дүнгээр буурлаа.
“Rivian”-ийн гол хөрөнгө оруулагч “Amazon” компани өрсөлдөгч “Stellantis” компаниас хүргэлтийн автомашин худалдан авах гэрээ хийсэн нь ханшийн уналтад нөлөөлжээ. Шинээр захиалсан автомашинуудын эхний нийлүүлэлтийг ирэх онд хийхээр байгааг “Stellantis” компани мэдээлсэн байна.
“Amazon” 2019 онд “Rivian”-аас 100 мянган цахилгаан автомашин захиалж байжээ. “Rivian” компани “Amazon”-той хийсэн гэрээ хэвээр үргэлжилнэ гэж мэдэгдээд байгаа юм.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-06 14:00
73775
BBJAX