“Rio Tinto”-ийн хувьцааны ханш 4.1 хувиар өсөж, 2021 оны VIII сараас хойших дээд түвшинд хүрэв
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид 4.1 хувиар өсөж, 111 австрали доллар даваад байна.
Энэ нь өнгөрсөн оны наймдугаар сараас хойших дээд түвшин болж байна. “ASX200” индексэд бүртгэлтэй компаниудаас хувьцааны ханш нь хамгийн их өссөн байна. 2021 оны наймдугаар сараас хойш “Rio Tinto”-ийн хувьцааны ханш нэлээд унаад байсан юм. Харин он гарсаар эргэн өсөөд байна.
Пүрэв гарагт тус компанийн хувьцааны ханш 4.1 хувиар өсөж хаагдсанаар сүүлийн зургаан арилжаа дараалан хувьцааны ханш нь өсөлттэй хаагдлаа. “Rio Tinto” компанийн гурван сая гаруй ширхэг хувьцаа эргэлтэд оржээ.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com