Rapaport: Эрэлт нийлүүлэлтээ давж очир эрдэнийн ханш өссөөр байна
2021 оны 12 дугаар сарын сүүлийн хагасаас хойш олон улсад очир эрдэнийн ханш өсөх хөдөлгөөнтэй байгааг “Rapaport Diamond Trade Index” харуулж байна.
Тухайлбал: энэхүү индексийн үзүүлэлтээр очир эрдэнийн ханш энэ долоо хоногт 8509.83 ам.доллар хүрсэн нь өмнөх сараасаа таван хувиар өссөн дүн болж байна. “Rapaport Diamond Trade Index” индексийг чанар ханшаараа тэргүүлэх “Топ 25” очир эрдэнийн үнэлгээ дээр үндэслэн гаргадаг аж.
Очир эрдэнийн ханш цаашид ч өсөх төлөвтэй байгааг “Rapaport” компани мэдээллээ. Зах зээлд эрэлт нийлүүлэлтээсээ давсан нь голлон нөлөөлсөн байна. Мөн БНХАУ-ын худалдан авагчдын зарцуулалт нэмэгдэж байгаа нь бас нэгэн хүчин зүйлд тооцогдож байгаа ажээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com