“Pfizer”, “BioNTech” компани “COVID-19”-ийн эсрэг вакцинаа хүн дээр турших зөвшөөрөл авлаа
Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын эсрэг вакцин гарган авах ажилд хамтран ажиллаж буй “Pfizer” болон “BioNTech” компани вакцинаа хүний бие дээр турших эмнэл зүйн туршилтыг эхлүүлэх зөвшөөрлөө ХБНГУ-ын холбогдох байгууллагуудаас авсан байна.
Энэ нь Герман улсын хувьд шинэ төрлийн “коронавирус”-ийн вакцины клиникийн туршилтыг зөвшөөрсөн анхны тохиолдол боллоо. Дээрх хоёр компани 18-55 насны, эрүүл 200 хүнд вакцин турших зөвшөөрөл авсан байна. Дараагаар нь буюу хоёрдугаар шатанд өндөр эрсдэлтэй сайн дурынханд туршилт явуулахыг зөвшөөрчээ.
Энэхүү мэдээллийн дараа “BioNTech”-ийн хувьцааны ханш Франкфуртын биржид 63 хувиар өслөө. “Pfizer” болон “BioNTech” компани удахгүй АНУ-д зөвшөөрөл авахаа мэдэгдээд байна.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com