PCR шинжилгээгээр COVID-19-ийн халдварын 77 тохиолдол батлагдлаа
Гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар PCR шинжилгээгээр COVID-19-ийн халдварын 77 тохиолдол батлагдлаа.
Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол болж байна. Нийслэлд 57, орон нутагт 20 тохиолдол батлагджээ.
Сүүлийн долоо хоногт COVID-19-ийн халдварын улмаас хүн нас бараагүйг Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар COVID-19-өөр өвчилсөн 654 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 16 хүний биеийн байдал нэн хүнд, 395 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Улсын онцгой комиссын хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд шилжсэнтэй холбогдуулан “коронавирус”-ийн халдварын эсрэг хариу арга хэмжээг цаашид Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-д хариуцуулах шийдвэр гаргалаа.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com