“Nike” ОХУ-ын зах зээлийг бүрмөсөн орхилоо
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 24 11:40
Спорт хувцас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Nike” брэнд гуравдугаар сард ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосны дараа тус улсын зах зээлийг бүрмөсөн орхихоор шийдвэрлэлээ.
Тус компани 2022 оны эхээр ОХУ-д борлуулалтаа зогсоосон юм. Мөн хэрэглэгчдэд захиалсан бүтээгдэхүүн нь ирнэ гэсэн баталгаа өгч чадахгүй гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн тус компани ОХУ-ын франчайз эзэмшигчидтэй байгуулсан гэрээгээ цаашид сунгахгүй гэдгээ мэдэгджээ. “Nike”-ийн нийт борлуулалтын нэг хүрэхгүй хувийг ОХУ, Украин эзэлдэг байна.
ОХУ Украинд халдсаны дараа ОХУ-ын зах зээлийг орхих барууны компаниуд нэмэгдсэн юм.
Б.Аззаяа | @AzzayaaB
Холбоо барих: azzaya.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-24 11:40
76590
BBJAX