logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Ivanhoe Electric” АНУ дахь төслийнхөө зэсийг худалдах хэлэлцээ хийж байна
    James Attwood
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 20 12:00
    272

    Зургийг: Daniel Heuer/Bloomberg

    Ivanhoe Electric: АНУ-д дотоодын зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгцээ их байна

    (Bloomberg) -- Дата төв, цахилгаан түгээх сүлжээний бүтээн байгуулалт эрчимжиж, зэсийн эрэлт нэмэгдэж буй үед “Ivanhoe Electric” компани Аризона дахь төслөөсөө олборлох зэсийг нь худалдан авах сонирхолтой талуудтай хэлэлцээ хийж байна.

    Санта Круз уурхайн төслийн зэсийг уламжлалт түүхий эдийн арилжааны компаниудаас гадна АНУ-ын аж үйлдвэрийн салбарт  нийлүүлэх эх үүсвэр эрэлхийлж буй боломжит стратегийн түншүүд сонирхож буйг тус компанийн Гүйцэтгэх захирал Тэйлор Мелвин ярилцлагынхаа үеэр дурдсан байна.

    Мөн дэлхийн зэсийн эрэлтийн өсөлт нийлүүлэлтээсээ давах төлөвтэй байгаа тул АНУ-д дотоодын үйлдвэрлэлийг шинээр нэмэгдүүлэх хэрэгцээ нэн өндөр байгааг онцолжээ. Хэдий тийм боловч тэрбээр хэлэлцээнд оролцож буй талуудыг нэрлэхээс татгалзсан аж.

    COPPER-.png

    Дээрх мэдээллийн дараа “Ivanhoe Electric”-ийн хувьцааны ханш арилжааны явцад гурав  хүртэлх хувиар өссөн бол арилжаа хаахад 1.7 хувийн өсөлттэй байлаа. 

    Хиймэл оюуны дэд бүтцийг өргөжүүлэх өрсөлдөөн дэлхийн зэсийн нийлүүлэлтийн хомсдолыг гүнзгийрүүлж, үнэ нь түүхэн дээд түвшнийхээ ойролцоо хэлбэлзэж байна.

    Уул уурхайн тэрбумтан Роберт Фридландын үүсгэн байгуулсан “Ivanhoe Electric” компани Санта Круз зэрэг ашигт малтмалын төслүүдийг эзэмшдэг ба тус төслийн бүтээн байгуулалтад зориулж АНУ-ын Экспорт-Импортын банктай 1.1 тэрбум ам.доллар хүртэлх зээлийн санхүүжилтийн багцыг хэлэлцэж байна.

    Cэтгэгдэл бичих