
Зургийг: Eli Hartman/Bloomberg
(Bloomberg) -- Брент төрлийн газрын тосны үнэ сүүлийн таван сарын дээд түвшнийхээ ойролцоо тогтвортой арилжаалагдаж байна. Ерөнхийдөө арилжаанд оролцогчид Ормузын хоолойд Иран дахин халдлага үйлдэх эрсдэлийг, Персийн булангаас нийлүүлэх түүхий тосны урсгалтай харьцуулан үнэлсэн дүр зурагтай байна.
Брент төрлийн газрын тос баррель тутамдаа 109 ам.доллароос дээгүүр түвшинд буюу тавдугаар сараас хойших дээд түвшнийхээ ойролцоо байгаа бол хамгийн идэвхтэй арилжаалагдаж буй WTI төрлийн тосны фьючерс ханш 98 ам.доллар орчим байна.
Даваа гарагт Ираны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Мохаммад Реза Ареф "Улсынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд Ормузын хоолойд хяналтаа тогтоохоос өөр сонголтгүй” гэж мэдэгдсэнийг “Irna” агентлаг мэдээлжээ. Тус хоолойн орчимд мөргөлдөөн дахин ширүүссэн ч Персийн булангийн түүхий тосны экспорт эрчимтэй үргэлжилж байна.
Нийлүүлэлт дайны өмнөх үеийн түвшний 80 орчим хувьд хүрч сэргэсэн ч боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт хязгаарлагдмал хэвээр байна гэж АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт “Fox News”-т мэдээллээ.