
Зургийг: mining.com
Биржүүд хөрөнгө оруулагчдын итгэлийг олж чадвал дижитал алт нь 2031 он гэхэд үнэт металлын зах зээлд 95 тэрбум ам.долларын шинэ хөрөнгө татах боломжтой гэж Дэлхийн Алтны зөвлөл болон “Boston Consulting Group” тооцооллоо.
Дижитал алтны зах зээл одоогийн байдлаар 45-55 тэрбум ам.доллароор хэмжигддэг. Хамтарсан тайланд дурдсанаар тус зах зээл 2031 он гэхэд 160-170 тэрбум ам.доллар хүрч, гурав дахин өргөжих боломжтой гэж үзжээ.
Дижитал алт нь хөрөнгө оруулагчдад токен эсвэл цахим дансаар дамжуулан биет алт өмчлөх боломж олгодог. Худалдан авсан алтыг тусгай байгууллага биет хэлбэрээр хадгалдаг онцлогтой.
Шинэ судалгаанд 12 улсын 12 мянга гаруй жижиг хөрөнгө оруулагчийг хамруулснаас гадна салбарын 20 мэргэжилтэнтэй ярилцсан байна. Оролцогчдын бараг 10 хүн тутмын ес нь тохирох нөхцөл бүрдвэл дижитал алт эзэмших боломжтой гэж хариулжээ. Хэдий тийм боловч энэ сонирхол нь бодит эзэмшилд хараахан шилжээгүй байгаа бөгөөд одоогоор дижитал алт нь биет хөрөнгө оруулалтын зах зээлийн нэг хүрэхгүй хувийг эзэлж байна.
Газрын тосны үнэ өндөр хэвээр байгаагаас олон улсад алтны үнэ уналтаа үргэлжлүүлж буй. Даваа гарагт 0.6 хувиар суларсны дараа унц нь 4135 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.
Алтны үнэ өнгөрсөнд сард зургаа гаруй хувиар буурсан ч ам.долларын ханш чангарч, бондын өгөөж өндөр байгаагаас аравдугаар сарын турш унц нь 4100 ам.доллароос дээш түвшинд хадгалагдаж байгаа юм.