logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    "S&P Global Ratings" Монгол Улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 09 13:00
    438

    Зургийг: Э.Тэнгис

    "Fitch Ratings" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+, Тогтвортой", "Moody’s Investors Service" агентлаг “B1, Тогтвортой” төлөвт хадгалав

    Зээлжих зэрэглэл тогтоогч "S&P Global Ratings" агентлаг Монгол Улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалснаа зарлалаа. Тухайлбал: “Оюу Толгой”-ийн хоёрдугаар шатны зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ-д хийх нүүрсний экспорт тогтвортой үргэлжлэх нь эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих төлөвтэй байна. 

    Үүний зэрэгцээ гадаад цэвэр өрийг урсгал дансны орлогод харьцуулсан үзүүлэлт 2020 онд 184 хувь байсан бол 2026 онд 58 хувь болж буурах төлөвтэй гэж тооцоолжээ.

    9-6.JPG

    Мөн Засгийн газрын цэвэр өр дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа 2025 оны байдлаар 29 хувьтай байгаа бөгөөд дунд хугацаанд 25 хувьтай тэнцэх төлөвтэй буюу зохистой түвшинд байна гэж дүгнэсэн байна. Төсвийн орлогын суурь тогтвортой, өрийн үйлчилгээний зардал харьцангуй бага байгаа нь Засгийн газрын өрөө төлөх чадварыг дэмжиж байгааг онцолжээ.

    Ирэх 2-3 жилд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт ижил түвшний дундаж орлоготой улс орнуудаас өндөр байх төлөвтэй гэж үзсэн байна. Засгийн газар төсвийн сахилга батыг хангаж, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүсэх эрсдэлийг бууруулан, тогтворжуулалтын болон Баялгийн санд хуримтлал үүсгэх нь чухал гэдгийг мөн тэмдэглэжээ.

    Cэтгэгдэл бичих