logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ойрх Дорнодын хурцадмал байдлыг зах зээл үнэлэх зуур алтны ханш тогтворжив
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 09 11:15
    352

    Зургийг: Matt Jelonek/Bloomberg

    “Valcambi” Хонконгийн алтны төв болох зорилтыг дэмжиж, шинэ боловсруулах үйлдвэр байгуулна

    (Bloomberg) -- Алтны ханш пүрэв гарагт үл ялиг чангарсны дараа өсөлтөө хадгалж байна. 11 дүгээр сарын завсрын сонгуулиас өмнө АНУ Иранд халдахгүй гэж Дональд Трамп мэдэгдсэний дараа хөрөнгө оруулагчид Ойрх Дорнодын хурцадмал байдал болон АНУ-ын бодлогын хүүгийн төлөвийг үнэлж байгаа юм.

    Сүүлийн байдлаар алтны үнэ 0.3 хувиар өсөж, унц нь 4145 ам.доллар орчимд тогтворжлоо. Энэ нь мягмар гарагт хүрсэн хоёр сарын доод түвшнээс сэргэсэн үзүүлэлт болж байна.

    Дэлхийн томоохон алт боловсруулах компаниудын нэг “Valcambi” Хонконгт шинэ үйлдвэр нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь тус хотын дэлхийн хэмжээний үнэт металлын худалдааны төв болох зорилтыг дэмжсэн алхам болж буй.

    Швейцарт төвтэй “Valcambi” компани Хонконгийн цорын ганц ган үйлдвэрлэгч “Shiu Wing Steel”-тэй хамтран үнэт металл боловсруулах шинэ компани байгуулах талаар санамж бичиг байгуулжээ. Шинэ компани нь үнэт металл боловсруулахын зэрэгцээ хадгалалт, хамгааллын үйлчилгээ үзүүлэх аж.

    “Valcambi”-ийн энэхүү алхам нь Хонконг Сингапуртай Азийн тэргүүлэх алтны худалдааны төв болохоор өрсөлдөж буй үед тохиож байна.

    Cэтгэгдэл бичих